Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлгэрэх голын дагуу мод тарина

Өвөрхангай аймаг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил"-ийн хүрээнд нийтийн эзэмшлийн газарт мод, бут тарих хөдөлгөөн зарлаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлгэрэх голын дагуу мод тарина
Дэлгэрэх голын дагуу мод тарина. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймаг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил"-ийн хүрээнд нийтийн эзэмшлийн газарт мод, бут тарих хөдөлгөөн зарлаад байна.

Зорилтот жилийн хугацаанд сум бүрт 800 мод, бутны суулгацыг аймгаас шийдвэрлэж өгчээ. Аймгийн төвд нийт 35000 мод тарихаар төлөвлөж байна. Өнөөдөр Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын 2000 гаруй ажилтан, албан хаагч Дэлгэрэх голын дагуу тарих 7300 модны нүхийг ухаж, бэлтгэж байна.

Арвайхээр хотын 3, 7 дугаар багийн дунд хэсэг буюу Дэлгэрэх голын баруун талд Солонгосын "Ханнара" төрийн бус байгууллагын нэрэмжит төгөл бий болох юм.

Тус төгөлд нарс, улиас, хайлаас гээд 3000 мод тарих аж. Харин Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль, "Дэлгэрэх" хүнсний үйлдвэрийн зүүн талд 4300 хайлаас тарина.

Хуваалцах