Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлгэрэхийн улаан ямааг омгоор баталгаажуулжээ

Ашиг шим сайтай "Дэлгэрэх" улаан ямаа гаргаж авах судалгааны ажил бүтэмжтэй болж ХХААХҮ-ийн Сайдын Зөвлөлийн хурлаар улаан ямааг омгоор баталгаажуулжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлгэрэхийн улаан ямааг омгоор баталгаажуулжээ
Дэлгэрэхийн улаан ямааг омгоор баталгаажуулжээ. Зураг: МҮОНРТ

Ашиг шим сайтай "Дэлгэрэх" улаан ямаа гаргаж авах судалгааны ажил бүтэмжтэй болж ХХААХҮ-ийн Сайдын Зөвлөлийн хурлаар улаан ямааг омгоор баталгаажуулжээ. Хөдөө аж ахуйн салбарт брэнд бүтээгдэхүүн бий болгох, "Дэлгэрэх" омгийн ашиг шим сайтай ямаа гаргаж авахаар анх 2010 онд улсын Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж судалгаа хийж эхэлсэн.

Энэ хугацаанд хөдөө аж аж ахуйн салбарын эрдэмтдийн баг Дорноговьд ямааны ашиг шим, түүхий эд, амьдын жин, ноолуурын гарц зэрэг олон төрлийн судалгаа хийж үүнийгээ онол, практик дээр хослуулан судалж баталгаажуулсан байна.

Одоогоор Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд улаан ямааг маллаж байгаа 25 өрхөд 11 мянга гаруй ямаа бий. Улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү буюу 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц бүтэцтэй юм. Дасан зохицох чадвар сайтай, ашиг шимтэй, амьдын жин нь ч бусад жирийн ямаанаас илүү байдаг учраас бусад хөдөө орон нутагт үржүүлэн өсгөх боломжтой юм байна.

Хуваалцах