Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлгэрхангай суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Улсын төсвийн 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн шинэ цэцэрлэг Дэлгэрхангай суманд ашиглалтад орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлгэрхангай суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
Дэлгэрхангай суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн шинэ цэцэрлэг Дэлгэрхангай суманд ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн дотор тохижилт материаллаг баазыг төсөл хөтөлбөрүүдэд хандан бүрдүүлсэн байна. Тус цэцэрлэгт 4 бүлгийн 130 гаруй хүүхэд хичээллэх юм.

Нээлтийн үйл ажиллагааг нээж цэцэрлэгийн эрхлэгч Ч.Будням “Өмнө нь бид 3х4-ийн харьцаатай жижиг өрөөнд сургалтын үйл ажиллагаагаа явуулж зай талбай хүрэлцээгүй хүндхэн байдаг байсан. Шинэ цэцэрлэгтэй болсноор багш нарын ажиллах орчин сайжирч, хүүхэд тоглож наадах, хөгжих орон зай хүрэлцээтэй боллоо. Иймд манай хамт олон сургалтын чанараа ахиулахыг гол зорилгоо болгож ажиллана” гэлээ.

Түүнчлэн энэхүү цэцэрлэгийн хувьд нам даралтын зуухаар халдаг учир хэрэглээний халуун усаа шийдэж чадсанаас гадна сургалтын үйл ажиллагаа явуулах саруул танхим, унтлагын тасалгаатай, урлаг спортын наадам зохион байгуулах заалтай, зориулалтын гал тогоо, ариун цэврийн өрөөтэй гээд маш олон давуу талыг бүрдүүлсэн байна.

Хуваалцах