Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмж
Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.

-Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуул.

-Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай.

-Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байхыг хичээ.

-Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлээрэй.

-Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг бай.

-Эцэг, эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)-ийг зөвлөж байна.

-Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөхийг эрхэмлэ.

-Тогтмол цагт унтуулж сургах (22:00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)-ыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Хуваалцах