Дэлгэцийн технологийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Зөвхөн гар утас, авто машиных зэрэг олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах нь бий. Тухайлбал, гар утасны үзэсгэлэнд түүний дэлгэцийг хамт танилцуулдаг.
Мэдээллийн алба

Зөвхөн гар утас, авто машиных зэрэг олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах нь бий. Тухайлбал, гар утасны үзэсгэлэнд түүний дэлгэцийг хамт танилцуулдаг. Тэгвэл дэлгэцийн технологийн олон улсын үзэсгэлэн АНУ-ын Лос Анжелес хотноо өнөөдөр нээгдлээ.
Энэхүү дэлгэцийн үзэсгэлэнд гар утасны дэлгэц гэхээсээ илүүтэйгээр дэлхийн зах зээлд зурагт үйлдвэрлэдэг томоохон компаниуд оролцож, шинэ үеийн дэлгэцийн технологи болон түүнтэй холбоотой бусад хэрэгслийг танилцуулж байгаа юм. Лед зурагтын дараагийн үе болох Олед дэлгэцийн эрин ирсэн энэ үед олон улсын ихэнх шинжээчид ирээдүйд Олед зурагт ердийн лед дэлгэцийг бүрэн шахан зайлуулна гэж үзэж байна.
Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд олед дэлгэцээс ч өндөр чанартай, түүний дараагийн эрин үеийг дэлгэцийн технологийн хөгжүүлэгчид үзүүлнэ гэж зохион байгуулагчид нь хэлж байгаа юм. Тухайлбал, Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн алдарт "Самсунг" компани энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэцийн цоо шинэ эрин үеийг нээх төлөвлөгөөтэй оролцож байна.
Тус компани дэлхийн хамгийн анхны сунгаж болдог олед дэлгэцийг зохион бүтээгээд байна. Аж үйлдвэрийн технологийн салбарын ажиглагчид уг дэлгэцийг зах зээл дээр ашиглаж байгаа дэлгэцээс илүү төвөгтэй гэж урьдчилан дүгнэж байгаа хэдий ч, уян хатан чанараараа технологийн эцсийн бүтээгдэхүүн, үүнээс цааш дэлгэцийн эрин байхгүй гэж бас онцолж байгаа юм.
Сунадаг олед дэлгэцийн хувьд 12 см хүртэл сунах боломжтой, 9.1 инчийн хэмжээтэй юм байна. Энэхүү дэлгэцийг зөвхөн зурагтаас гадна интернетэд холбогдох боломжтой бүхий л төхөөрөмжтэй холбон ашиглах боломжтой ажээ.



















