Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлгүүрүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна

Иймд түргэн муудах бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг сайн нягталж авахыг Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлгүүрүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна
Дэлгүүрүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар түргэн гэмтэж мууддаг 10 нэр төрлийн 29 бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Шалгалтын явцад 400 гаруй мянган төгрөгийн хиамыг газар дээр нь устгажээ.
Мөн дээрх зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдийг гурван сая төгрөгөөр торгосон байна. Ихэнх худалдаа үйлчилгээний газар хугацаа дууссан бүтээгдэхүүнийг борлуулж байсан бол хамгийн ноцтой зөрчил нь дотоодын үйлдвэрлэгчид гурав хоног хадгалах бүтээгдэхүүний шошгон дээр 5-7 хоног хадгална гэх зэргээр хадгалалтын хугацааг хуурамчаар бичсэн байжээ.

Иймд түргэн муудах бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг сайн нягталж авахыг Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

Хуваалцах