Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлгүүрүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах цаг болсон гэв

Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дэлгүүрүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах цаг болсон гэв
Дэлгүүрүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах цаг болсон гэв. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг зөвлөгөөн нь худалдааны салбарын хөгжлийг боловсронгуй болгох, үндэсний үйлвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой аж.

Зөвлөгөөний үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Жижиглэн худалдаа эрхлэгчид өөрсдийн санаачилгаар энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь тун онцлог. Өнөөдөр зөвхөн зах дээр лангууны ард суухаас илүүтэйгээр хэрэглэгчидтэйгээ тулж, соёлтой үйлчилгээг санал болгодог сүлжээ дэлгүүрийн эзэд уулзаж байгаагаараа онцлогтой юм. Үүнийг ялгаж харах хэрэгтэй. Ер нь бол жижиглэн худалдаа гэдэгт том утгаараа бүгд орно. Өнөөдрийн тавьж байгаа гол сэдэв бол дэлгүүрүүдийг нэгдсэн сүлжээнд оруулах цаг болсон байна гэдэг асуудал юм. Гадаадын орнуудад олон жижиг нэг нэрийн дэлгүүр байдаг. Тогтмол үнэтэй ижил төрлийн бараатай, нэг стандартын дэлгүүрүүд бий. Аюулгүй байдлын талаас үйлчилгээний стандарт, цахимжсан байдлаар ч хүмүүст шууд хүрдэг үйлчилгээний соёлтой газруудын тухай асуудал юм. Өнөөдөр хуралдаж байгаа бизнес эрхлэгчид үүнийг санаачлан хийж байна. Үүн дээр үйлдвэрийн бодлого, борлуулалтын асуудлыг нэг мөр болгож шийдвэрлэе, үүнд төрөөс дэмжлэг үзүүлье гэдэг асуудал тун чухал юм. Замбараагүй олон дэлгүүр чанартай, чанаргүй бараа зардаг, үнийн зохицуулалт ч тааруу гэх асуудал их гардаг. Түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь хэрэглэгчдэд хүндрэлтэй тусч байна. Харин үнэ буурахаар анзаарахгүй байгаа юм. Жижиглэн барааны үнэ буурахгүй болохоор хэрэглэгчид анзаарахгүй байна. Мах бараг кг нь 2000 төгрөг болж буурч байгаа ч махан бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгаа нь асуудал юм" гэв.

Тус зөвлөгөөнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч ложистикийн компаниуд зэрэг төр, хувийн хэвшлийн 800 орчим төлөөлөгч оролцож байна.

Хуваалцах