Дэлхий нийт тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж байна
Дэлхий нийт тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж байна. Манай улс ч үүнд анхаарал хандуулах цаг болсон гэж Олон улсын парламентийн 132 дугаар чуулганд оролцоод ирсэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл онцоллоо.
Мэдээллийн алба

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Вьетнам улсын Ханой хотноо болсон Олон улсын парламентийн 132 дугаар чуулганд оролцогчдод хандан илгээлт ирүүлжээ. Тус илгээлтдээ НҮБ, улс орнуудын тогтвортой хөгжлийн хангах чиглэлээр 170 зүйл бүхий хөтөлбөр боловсруулсан гэдгээ мэдэгдэв.
Тус чуулганд оролцоод ирсэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, "Дэлхий нийт тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж байна. Манай улс ч үүнд анхаарал хандуулах цаг болсон. Тиймээс манай улс НҮБ-ын гишүүн орон, мөн мянганы хөгжлийн зорилтод нэгдсэн улсын хувьд тэдний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн асуудалд анхаарал хандуулж, өөрсөддөө дүгнэлт хийх хэрэгтэй" гэж хэллээ. Түүний яриаг хүргэж байна.


















