Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно

ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрин хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг Монголын ард түмэнд дэлгэн үзүүлэх юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно
Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газрын дэмжлэгтэйгээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрин хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг Монголын ард түмэнд дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг танилцуулна.

Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Нээлтийн ажиллагаа маргааш 16:00 цагаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

Хуваалцах