Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийд алдартай сонгодог дууг дуулна

Дуучин Э.Өлзийдэлгэр 2013 онд СУИС-ийн соёлын боловсролын сургуулийг соёлын менеженерээр төгсч, 2008 онд Итали улсын Милан хотын хөгжмийн дээд сургуульд суралцжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийд алдартай сонгодог дууг дуулна
Дэлхийд алдартай сонгодог дууг дуулна. Зураг: МҮОНРТ

Дуучин Э.Өлзийдэлгэр 2013 онд СУИС-ийн соёлын боловсролын сургуулийг соёлын менеженерээр төгсч, 2008 онд Итали улсын Милан хотын хөгжмийн дээд сургуульд суралцжээ.

Түүний шинэ цомогт дэлхийд алдартай сонгодог бүтээлүүдийг 5 орны хэл дээр дуулсан сонгодог дуунууд багтжээ.

Сонгодог бүтээлүүдээ Поп-опера чиглэлээр Монгол, Итали, Испани, Англи, эртний ром хэл дээр мөн дуулсан байна.

Цомогт орсон уран бүтээлийн хөгжмийн найруулгыг "Чингис хаан" хамтлагийн хөгжимчин Н.Байдраг хийж "Pro sound" студид бичүүлж, олны хүртээл болгоход бэлэн болжээ.

Уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо Улаанбаатар Төмөр Замын дуу бүжгийн чуулгад 12 сарын 20, 21-ний өдөр хийх юм.

Тоглолтод урилгаар Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Н.Өнөржаргал, Улсын филармонийн дуучин СТА Н.Баттулга нар болон залуу уран бүтээлч нар оролцон тоглож уран бүтээлээ өргөн барих аж.

Хуваалцах