Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийд анх удаа автоматжуулагдсан ачааны хөлөг онгоц бүтээх ажлыг эхлүүлжээ

Тус хөлөг онгоцыг дэлхий дээрх хамгийн анхны өөрөө явагч хөлөг онгоц гэж нэрлэж болно хэмээн онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийд анх удаа автоматжуулагдсан ачааны хөлөг онгоц бүтээх ажлыг эхлүүлжээ
Дэлхийд анх удаа автоматжуулагдсан ачааны хөлөг онгоц бүтээх ажлыг эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Норвегийн "KONGSBERG MARITIME" компани дэлхийд анх удаа робот-хөлөг онгоц буюу бүрэн автоматжуулагдсан ачааны хөлөг онгоцыг бүтээх ажлыг эхлүүлжээ. Автомажуулагдсан хөлөг онгоцыг бүтээх ажлыг "YARA Porsgrunn" нэртэй корпораци захиалсан юм байна.

Ингэснээр тус компанийн бараа бүтээгдэхүүнийг бүрэн автоматжуулагдсан ачааны хөлөг онгоцоор тээвэрлэх зорилготой юм. Мөн тус хөлөг онгоцон дээр хөлгийн тавцан дээрх удирдлага болон ажилчдын шаардлага бараг гарч ирэхгүй гэж робот-хөлөг онгоцыг бүтээх ажлыг хэрэгжүүлэгч компанийн зүгээс гаргасан аж.

Тус хөлөг онгоцыг дэлхий дээрх хамгийн анхны өөрөө явагч хөлөг онгоц гэж нэрлэж болно хэмээн онцолжээ.

Хуваалцах