Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг баритон

Э.Амартүвшин нь 2004-2009 онд СУИС-ийг МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн бөгөөд 2009-2016 онд ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж, 2011 онд буюу 25 насандаа гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг баритон
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг баритон. Зураг: МҮОНРТ

Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан "Opera star” – International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний "Шилдэг Баритон”-оор Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин шалгарсан билээ.

Иймд түүний уран бүтээлийн замналыг уншигч танаа эргэн сануулья.

Э.Амартүвшин нь 2004-2009 онд СУИС-ийг МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн бөгөөд 2009-2016 онд ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж, 2011 онд буюу 25 насандаа гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан.

Амжилт:

2011 онд «Байкал» ОУ-ын дуурийн дуулаачдын уралдаан /Улаан Үдэ, ОХУ/, I байр,

2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,

2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,

2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,

2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,

2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

Дэлхийн тоглолтууд:

2011 – Сонгодог тоглолт /Сөүл, БНСУ/,

2011 – Дэлхийн залуу оддын сонгодог гала-тоглолт /Киев болон Львов, Украйн/,

2011 – Монголын гала-тоглолт /Парис,Франц/, UNESCO-гийн концертын танхим,

2011 – Монголын гала-тоглолт /Нью-Йорк, АНУ/, UNF-ийн хурлын танхим,

2012 – Ж. Верди «Риголетто» дуурийн Монтероне гүн, /Валенси, Испани/, Валенсийн Театр,

2012 – Плачидо Доминготой хамтарсан сонгодог тоглолт,

/Бээжин, БНХАУ/, Reinwood театр,

2012 – Н. Римский-Корсаков «Садко» дуурийн Веденец зочин

/Красноярск, ОХУ/, Красноярскийн Дуурийн Театр,

2013 – Viva Verdi гала-тоглолт /Сингапур/, Esplanade концертын танхим,

2014 – Монголын гала-тоглолт /Стейнфорд, АНУ/, Bing концертын танхим,

2014 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро /Красноярск, ОХУ/,

Красноярскийн Дуурийн Театр,

2014 – Петер Дворскийн хөгжмийн наадмын нээлтийн гала-тоглолт, /Jaromerica nad Rokytnou,Чех/, Chateau park,

2016 – Voce del mondo in Italia Arcorre and Biella тоглолт,

2016 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Киель, Герман/,

Киелийн Театр /15 удаа/,

2017 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр /4 удаа/,

2017 – Ж.Верди «Хувь заяаны хүч» дуурийн Дон Карло /Тель-Авив, Израиль/, Тель-Авивийн Театр /3 удаа/,

2017 – Ж.Верди «Трабадур» дуурийн Ди Луна гүн /Москва, ОХУ/, П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн Их танхим,

2017 –Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Верона, Итали/,

Arena di Verona Театр /2 удаа/,

2017-10 – Ж.Верди «Симон Бокканегра» дуурийн Симон Бокканегра /Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр,

2017-10 – Ж.Верди «Трубадур» дуурийн Ди Луна гүн /Падоа, Итали/, Падоагийн Театр,

2017-12 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Женоа, Итали/,

Женоагийн Театр,

2018-01 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Парма, Итали/, Пармагийн Театр,

2018-02 – Ж. Верди «Набукко» дуурийн Набукко /Новара, Итали/, Новарийн Театр,

2018-05 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко / Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр,

2018-05 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко /Неаполь, Итали/, Неаполийн Театр,

2018-07 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Ж. Верди «Аида» дуурийн Амонасро /Верона, Итали/, Arena di Verona Театр,

2018-09 – Ж.Пуччини «Тоска» дуурийн Скарпиа /Дубай, Арабын нэгдсэн Эмират улс/, Дубайн Театр,

2018-10 – Ж. Верди «Риголетто» дуурийн Риголетто /Палермо, Итали/, Палермогийн Театр,

2019-12 – Ж. Верди «Риголетто» дуурийн Риголетто /Торино, Итали/, Ториногийн Театр

2020 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро /Милан, Итали/, La Scala театр,

2020 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Arena-di-verona фестиваль,

2021 – Ж.Верди «Хувь заяаны хүч» дуурийн Дон Карло, /Флоренц, Итали/, Флоренц хотын дуурийн театр,

2021 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро, /Мюнхен, Герман/, Мюнхен хотын дуурийн театр,

2021 – Ж.Верди «Багт наадам» дуурийн Анкастром, /Парма, Итали/, Парма хотын Ж.Вердийн фестиваль гэх зэрэг тоглолтод оролцож, Дэлхийн шилдэг сонгодог дууриудад дүрээ мөнхөлж байна.

Хуваалцах