Дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр 2021 онд тэргүүлсэн 10 улс
Дэлхийд нийт 441 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байна.
Мэдээллийн алба

Дэлхийд нийт 441 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байна.Цөмийн эрчим хүч нь эрчим хүч үйлдвэрлэх өртөг нь хямд боловч цөмийн эрчим хүчний станцыг барих өртөг нь өндөр байдаг. Үүнээс улбаалан цөмийн эрчим хүчний станц барих асуудлыг удаашруулдаг.
Хэдийгээр цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн явцад хүлэмжийн хий үүсгэдэггүй ч түүнээс гарах хаягдал нь онцгой асуудал үүсгэдэг. Орчин үеийн туршлага, олон улсын стандартууд эдгээр эрсдэлийг хамгийн бага хэмжээнд байлгаж байгаа ч олон нийтийн дунд цөмийн зэвсгийн талаарх ойлголт түүнийг маргаантай эрчим хүчний эх үүсвэр болгож байна.
Сүүлийн жилүүдэд бага чадлын модуляр реакторын технологийг улс орнууд хөгжүүлж байгаа нь цөмийн эрчим хүчний хямд төслүүд ирээдүйд хэрэгжих боломжийг нээж байна.
2021 оны цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 10 орныг танилцуулъя.
1. АНУ – 91.5 ГВт2. Франц – 61.3 ГВт3. БНХАУ – 50.8 ГВт4. Япон – 31.7 ГВт5. ОХУ – 29.6 ГВт6. Өмнөд Солонгос – 24.5 ГВт7. Канад – 13.6 ГВт8. Украйн – 13.1 ГВт9. Их Британи – 8.9 ГВт10. Испани – 13.1 ГВтЭх сурвалж: Цөмийн энергийн комиссын Ажлын алба


















