Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийд үнэлэгдэхүйц коксжих нүүрсний ордыг Канадад нээжээ

Канадын баруун хэсэгт тус улсын компани “Canadian Dehua International Mines” дэлхийд хамгийн томд тооцогдох коксжих нүүрсний орд илрүүлжээ. Нүүрсний ордын нөөц нь долоон тэрбум тонноор хэмжигдэж байна. Үүний тал хувь нь сайн чанарын коксжих нүүрс гэж тооцжээ. Энэ нь Монголын Тавантолгойн нүүрсний ор

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийд үнэлэгдэхүйц коксжих нүүрсний ордыг Канадад нээжээ
Дэлхийд үнэлэгдэхүйц коксжих нүүрсний ордыг Канадад нээжээ. Зураг: МҮОНРТ

Канадын баруун хэсэгт тус улсын компани “Canadian Dehua International Mines” дэлхийд хамгийн томд тооцогдох коксжих нүүрсний орд илрүүлжээ.
Нүүрсний ордын нөөц нь долоон тэрбум тонноор хэмжигдэж байна. Үүний тал хувь нь сайн чанарын коксжих нүүрс гэж тооцжээ. Энэ нь Монголын Тавантолгойн нүүрсний орд газраас ч их нөөц аж.

Уг ордын нөөцийн хувьд газрын гүнд 1000 метрээс дотогш буюу харьцангуй гүн хэсэгт агуулагдаж буй нь Тавантолгойтой харьцуулахад сул тал болж байна.

Канадын Британийн Колумб мужийн зүүн хойд хэсгийн Вапити голын сав орчимд энэхүү орд газар оршдог бөгөөд нүүрсний баялаг газрын гүнд 1000 метрийн хооронд хадгалагдаж буй ажээ. Нийтдээ 150 ам км нутгийг хамруулсан судалгааг Golder Associates, Snowden, Шандон геологи хайгуул, судалгааны хүрээлэн хийсний дүнд уг ордыг илрүүлжээ.

Хуваалцах