Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийг анирдуулсан “Дээлтэй Монголчууд”

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын урьтал болгож, уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол-2015” амжилттай болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийг анирдуулсан “Дээлтэй Монголчууд”
Дэлхийг анирдуулсан “Дээлтэй Монголчууд”. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын урьтал болгож, уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол-2015” амжилттай болж өндөрлөлөө. Их хаан Чингисийн талбайг үндэсний хувцсаар гоёсон дээлтэй монголчууд чимдэг нь энэхүү арга хэмжээний онцлог билээ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү зохион байгуулалт сайтай болж байгааг иргэд ярьж байв.

Үндэстэн ястаны хувцсаараа жигдэрсэн олны жагсаал, өнгө үзэмж төгс нийцсэн үндэсний хувцастай хосууд, усыг нь уугаад ёсыг нь дагахаар шийдсэн үндэсний хувцастай гадаадын иргэн гээд энэ өдрийн арга хэмжээ үзэж, харах зүйл арвин байв. Түүгээр ч зогсохгүй хаан, хатны гоёлоор дэгжирхсэн бяцхан хүүхдүүдийг даган, зургийг нь дарах гэж хичээх гадаадын жуулчид ч энэ өдрийн арга хэмжээг өргөнөөр сонирхож байлаа. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ дэлхийг анирдуулсан Дээлтэй монголчуудын фото сурвалжлагыг хүргэж байна.


Хуваалцах