Дэлхийг гайхшруулсан Монгол ой ухаан
Монголын оюун ухааны академийн дэргэдэх “Megamind” клубын тамирчин Г.Энхжин хольсон хөзрийг 22 секундэд ажиглаж, дараа нь түүнийгээ яг тэр байрлалаар нь тааруулж буй бичлэгийг хүргэж байна.
Мэдээллийн алба

Монголын оюун ухааны академийн дэргэдэх “Megamind” клубын тамирчин Г.Энхжин хольсон хөзрийг 22 секундэд ажиглаж, дараа нь түүнийгээ яг тэр байрлалаар нь тааруулж буй бичлэгийг хүргэж байна.
Зөвхөн Г.Энхжин ч гэлтгүй Монголын ой тогтоолтын тамирчид дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа билээ.
Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын эхээр Турк улсын нийслэл Анкара хотод зохион байгуулагдсан соробан болон түргэн бодолтын хоёр тэмцээнээс Монголын Оюун Ухааны Академийн тамирчид буюу Б.Болд-Эрдэнэ (9 нас), Б.Хангал (10 нас), С.Чинбаатар (11 нас), Б.Ариунзаяа (11 нас), Б.Бат-Эрдэнэ (11 нас) нар амжилттай оролцож, хоёр цом, 13 медаль хүртсэн юм.


















