Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийгээр тархсан монголчуудаа дэмжинэ

Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгала

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийгээр тархсан монголчуудаа дэмжинэ
Дэлхийгээр тархсан монголчуудаа дэмжинэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

Төлөвлөгөө батлагдсанаар хилийн чинад дахь Монгол иргэд, иргэний байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан бий болж, гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бүрдэж, гадаадын иргэншилтэй болсон Монгол иргэдийн Монгол Улсад зорчих, оршин суух, бизнес эрхлэх нөхцөлийг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тодорхой ажлуудыг хийх юм.

Хуваалцах