Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн 10 дээд амжилт эзэмшигч Э.Лхагвадулам ОХУ-ын үзэгчдийг гайхшрууллаа

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай), ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай), дэлхийн дөрвөн дээд амжилт эзэмшигч Ш.Наранбат (12 настай) нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн 10 дээд амжилт эзэмшигч Э.Лхагвадулам ОХУ-ын үзэгчдийг гайхшрууллаа
Дэлхийн 10 дээд амжилт эзэмшигч Э.Лхагвадулам ОХУ-ын үзэгчдийг гайхшрууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай), ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай), дэлхийн дөрвөн дээд амжилт эзэмшигч Ш.Наранбат (12 настай) нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт урилгаар оролцож, даалгавраа амжилттай биелүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Х.Хатанбаатар, Х.Ивээл нарын оролцсон "Удивительние люди" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийн дугаар өнгөрсөн долоо хоногт цацагдсан бол Э.Лхагвадуламын орсон нэвтрүүлэг өчигдөр цацагдлаа.

Эргэн сануулахад, "Гайхамшигт хүмүүс" шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.

Хуваалцах