Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн адууны өдөр Хүй долоон худагт нээлтээ хийнэ

Дэлхий нийтээр анх удаа тэмдэглэж буй “Дэлхийн адууны өдөр–2026”-ын нээлтийн ёслол 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт ёслол төгөлдөр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн адууны өдөр Хүй долоон худагт нээлтээ хийнэ
Дэлхийн адууны өдөр Хүй долоон худагт нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтээр анх удаа тэмдэглэж буй “Дэлхийн адууны өдөр–2026”-ын нээлтийн ёслол 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт ёслол төгөлдөр болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бий болсон энэхүү олон улсын өдөр нь адууны хүн төрөлхтний хөгжил, соёл иргэншилд оруулсан хувь нэмрийг алдаршуулахын зэрэгцээ нүүдэлчдийн өв соёл, морин уламжлалыг олон улсад сурталчлах зорилготой юм.

Нээлтийн ёслолоор Дэлхийн адууны өдрийг албан ёсоор эхлүүлж, Монголын төрт ёс, үндэсний өв уламжлал, морин соёл, урлагийг илэрхийлсэн ёслолын хөтөлбөрийг толилуулна. Арга хэмжээнд төр, засгийн удирдлага, олон улсын байгууллагын төлөөлөл, гадаад, дотоодын хүндэт зочид, морин спорт, адууны салбарын төлөөлөгчид оролцоно.

Монгол Улсын санаачилгаар бий болсон Дэлхийн адууны өдөр нь адууны үнэ цэн, нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний нийтлэг өвийг дэлхий дахинд таниулсан түүхэн үйл явдал болж байна.

Хуваалцах