Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн анхны мөсөн номын сан Байгаль нуурт нээгдлээ

Дэлхийн хамгийн анхны мөсөөр урлан бүтээсэн номын сан Байгаль нуурт өнгөрөгч амралтын өдрүүдэд нээгдлээ. Энэхүү мөсөн номын санг байгуулахын тулд ОХУ-ын 30 гаруй уран бүтээлчид

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн анхны мөсөн номын сан Байгаль нуурт нээгдлээ
Дэлхийн анхны мөсөн номын сан Байгаль нуурт нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн анхны мөсөөр урлан бүтээсэн номын сан Байгаль нуурт өнгөрөгч амралтын өдрүүдэд нээгдлээ. Энэхүү мөсөн номын санг байгуулахын тулд ОХУ-ын 30 гаруй уран бүтээлчид сүүлийн сар гаруй хугацааны туршид урлан бүтээгээд байгаа бөгөөд энэхүү мөсөн номын санг байгуулахын тулд Байгаль нуураас 200 гаруй тон хэмжээтэй мөсийг авч ашигласан аж. Уран бүтээлчид нийтдээ 420 ширхэг ном хэлбэртэй дөрвөлжин том мөсөн ном бүтээж, тэдгээр номон дээр 1000 гаруй богино хэмжээний үгсийг сийлсэн байна.

Тэдгээр үгс нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн илгээсэн хүсэл байгаа гэнэ. Тодруулбал, Англи, Хятад, Солонгос, Герман, Украйн, Франц болон Орос улсуудаас хүмүүс онлайнаар хүслээ бичиж тэдгээр номын санг бүтээж байгаа уран бүтээлчдэд илгээсэн байна. Хүн төрөлхтний хүслийг шингээсэн энэхүү гайхалтай мөсөн номын сан Байгаль нуурын эрэг дээр 4-ээр сар хүртэл байх юм, мэдээж түүнээс хойш цаг агаар дулаарах учраас мөс аажимдаа хайлан алга болно. Харин хүслээ бичиж ирүүлсэн тэдгээр хүмүүс мөс хайлж дуусахад бидний хүсэл биелнэ гэж итгэж байгаагаа Ассошиетед пресс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Хуваалцах