Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн аварга Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар эхний тулаандаа гоц мөргөлөө

Таеквондогийн төрөлд оролцох Монголын хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн аварга Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар эхний тулаандаа гоц мөргөлөө
Дэлхийн аварга Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар эхний тулаандаа гоц мөргөлөө. Зураг: МҮОНРТ

"Токио-2020" Зуны паралимпын наадамд өнөөдөр таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар орон нутгийн цагаар 11:00 цагт дараалан гарч тулалдана.

Таеквондогийн төрөлд оролцох Монголын хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байна.

Мөн Зандраагийн Ганбаатар спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагт хурдан буудлага буудна. Түүнчлэн Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагт байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд Польш улсын тамирчинтай өрсөлдөнө.

Хуваалцах