Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорлоо

Казахстан улсын Нур-Султан хотноо энэ сарын 25-31-ний хооронд шатрын блиц болон рапид төрлийн ДАШТ-д оролцох тамирчдын сонгон шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорлоо
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Казахстан улсын Нур-Султан хотноо энэ сарын 25-31-ний хооронд шатрын блиц болон рапид төрлийн ДАШТ-д оролцох тамирчдын сонгон шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Сонгон шалгаруулалтаас дэлхийн аваргын болзлыг хангасан дараах тамирчид Казахстаныг зорихоор болжээ.

Тодруулбал, эрэгтэй төрөлд олон улсын Их мастер Г.Мөнхгал, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын Их мастер У.Насанжаргал, олон улсын Их мастер Д.Батсүрэн, эмэгтэй төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын Их мастер, эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын Их мастер Т.Мөнхзул, эмэгтэй Их мастер А.Энхтуул, эмэгтэй олон улсын мастер С.Отгонжаргал, эмэгтэй ФИДЕ мастер Б.Алтантуяа, ФИДЕ мастер Э.Хулан нар ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцоно.

Хуваалцах