Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн аварга Сидаков сүйт бүсгүйгээ хуримынхаа үеэр хөөжээ

Хурим найр ид өрнөж байх үед Сидаковын болон бусад зочдын гар утсанд сүйт бүсгүйнх нь нүцгэн авахуулсан зураг болон бичлэг ирсэн байна. Ингээд тэрбээр гэргий болох бүсгүйгээ завхай газар ажиллаж байсныг нь мэдэж, хөөсөн байна. Түүгээр ч зогсохгүй үсдэж байгаад зодож, ресторанаас чирж гаргасан гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн аварга Сидаков сүйт бүсгүйгээ хуримынхаа үеэр хөөжээ
Дэлхийн аварга Сидаков сүйт бүсгүйгээ хуримынхаа үеэр хөөжээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын бөх Заурбек Сидаков хуримаасаа сэтгэлт бүсгүйгээ хөөж, дуулианы эзэн болжээ.

Хурим найр ид өрнөж байх үед Сидаковын болон бусад зочдын гар утсанд сүйт бүсгүйнх нь нүцгэн авахуулсан зураг болон бичлэг ирсэн байна. Ингээд тэрбээр гэргий болох бүсгүйгээ завхай газар ажиллаж байсныг нь мэдэж, хөөсөн байна. Түүгээр ч зогсохгүй үсдэж байгаад зодож, ресторанаас чирж гаргасан гэнэ.

Хожим зураг, бичлэгийг тараасан хүнийг илрүүлэхэд сүйт бүсгүйтэй нь өмнө нь амрагийн харьцаатай байсан залуу өшөөгөө авахаар тийм үйлдэл хийсэн нь тогтоогджээ.

Хуваалцах