Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ
Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар өнөөдөр эх орондоо ирлээ.
Мэдээллийн алба

Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар өнөөдөр эх орондоо ирлээ. Баг, тамирчдыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Монголын байт харвааны холбоо, Монголын паралимпын холбоо, тамирчдын ар гэрийн төлөөлөл угтан авч, баяр хүргэлээ.
ДАШТ-ий эмэгтэй багийн тэмцээнд Монгол Улсын баг урьдчилсан харвааны дүнгээр 1043 оноогоор тавдугаар байранд орж 1/4 шигшээ харваанд Туркийн багийг 5:4 харьцаагаар ялсан. Улмаар хагас шигшээ харваанд ОХУ-ын багт 6:0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө Энэтхэгийн багтай харваж 5:1 харьцаагаар ялсан билээ. Ташрамд дуулгахад, Монголын пара байт харвааны багийг Б.Золбоо дасгалжуулсан.


















