Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дэлхийн авлигын атласын жагсаалтад Монгол Улс 37 оноо авчээ

Дөчөөс доош оноо авах нь тухайн улс оронд шүүх, прокурорын байгууллагын хараат бус байдал алдагдсаныг илэрхийлдэг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн авлигын атласын жагсаалтад Монгол Улс 37 оноо авчээ
Дэлхийн авлигын атласын жагсаалтад Монгол Улс 37 оноо авчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн авлигын атласын жагсаалтад манай улс 2018 онд 37 оноо авчээ. Дөчөөс доош оноо авах нь тухайн улс оронд шүүх, прокурорын байгууллагын хараат бус байдал алдагдсаныг илэрхийлдэг байна.

Энэ байдал даамжирч газар авбал “Ардчиллын тогтолцоо” суларч “Авлига” улам бэхэждэг гэж судлаачид тайлбарлалаа. Иймээс авлигыг зогсоох хамгийн шилдэг арга бол шүүх засаглалын хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хангах явдал гэж "Транспэрэнси интернэшнл" байгууллагын гүйцэтгэх захирал н.Батбаяр хэллээ.

Хуваалцах