Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна

Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг “Цаг уурын төлөө яг одоо” уриан дор тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг дэлхий нийтэд уриалж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна
Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг.

Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг “Цаг уурын төлөө яг одоо” уриан дор тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг дэлхий нийтэд уриалж байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, хог хаягдлын өсөлт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлууд дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам бүр мэдрэгдэж, цөлжилт, газрын доройтол нэмэгдэх хандлагатай байна.

Нийслэлийн иргэд та бүхэн хог хаягдлаа ангилан ялгах, мод тарих, ус болон эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэх, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх зэргээр өдөр тутмын энгийн дадлыг хэвшүүлж, эх дэлхийгээ хамгаалахад бодит хувь нэмэр оруулаарай гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Хуваалцах