Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн банк 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа буурууллаа

Дэлхийн банк энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулж, нийтээрээ эдийн засгийн уналттай тулгарч болзошгүйг сэрэмжлүүлж байна. Мягмар гарагт гаргасан Дэлхийн банкны хамгийн сүүлийн тайланд 2023 онд дэлхийн ДНБ 1,7 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банк 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа буурууллаа
Дэлхийн банк 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа буурууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банк энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулж, нийтээрээ эдийн засгийн уналттай тулгарч болзошгүйг сэрэмжлүүлж байна. Мягмар гарагт гаргасан Дэлхийн банкны хамгийн сүүлийн тайланд 2023 онд дэлхийн ДНБ 1.7 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг дэвшүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны 6-р сард гаргасан урьдчилсан таамгаас 1,3 хувь нэгж хувиар буурсан дүн юм.

Улс орон болон бүс нутгаар нь авч үзвэл АНУ-ын эдийн засаг 0,5 хувиар өснө гэж таамаглаж байгаа нь 6-р сарын таамгаас 1,9 нэгжээр доогуур байна. Мөн Евро бүсийн өсөлт тэг хувь байх төлөвтэй байгаа нь өмнөх таамгаас 1,9 нэгжээр буурсан үзүүлэлт болж байна. Инфляцын өсөлт дээд хэмжээнд хүрч, бодлогын хүүг өсгөсөн нь эдийн засгийн өсөлт удаашрахад нөлөөлнө гэж Дэлхийн банк төсөөлж байна. Харин ковид-19 цар тахлын халдварын улмаас худалдаа, нийлүүлэлтийн тасалдал их байгаатай холбогдуулан Хятадын эдийн засгийн өсөлтийн таамгийг 0,9 нэгжээр бууруулж 4,3 хувь байхаар төсөөлж байна. Японы эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 6-р сарын төсөөллөөс 0,3 нэгжээр буурч 1 хувь байх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ дэлхийн банк дэлхийн нийт эдийн засгийн орчин эмзэг байгааг онцолж байна.

Инфляц таамаглаж байснаас өндөр хувьтай, бодлогын хүүг огцом өсгөсөн зэрэг нь дэлхийн эдийн засгийг уналт руу оруулж болзошгүй гэж үзэж байна. 2023 онд Өрийн дарамттай тэмцэж байгаа үсрэнгүй зах зээл болоод хөгжиж байгаа улс орнуудын хэтийн төлөв ерөнхийдөө бүрхэг байх нь гэж тус банк сэрэмжлүүллээ. Өндөр хөгжилтэй улс орнууд бодлогын хүүгээ нэмсэн нь буурай орнуудыг хөрөнгө оруулалтаас хөндийрүүлж байна гэж эдийн засгийн шинжээчид дүгнэжээ.

Хуваалцах