Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалт болно

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон манай төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо болох Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалтад оролцохоор мордлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалт болно
Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон манай төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо болох Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалтад оролцохоор мордлоо. Дэлхийн санхүүгийн бодлого, төлвийг хэлэлцдэг тус уулзалт энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд, бүс нутаг хариуцсан захирлууд, мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцана гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах