Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн банк ҮСХ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Самуэл Фрейжэ Родригиз, эдийн засагч Оберт Пимхидзай нар ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, ХАНСГ-ын дарга Д.Оюунчимэг болон ӨНЭЗС-ны багийнхантай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банк ҮСХ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Дэлхийн банк ҮСХ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Самуэл Фрейжэ Родригиз, эдийн засагч Оберт Пимхидзай нар ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, ХАНСГ-ын дарга Д.Оюунчимэг болон ӨНЭЗС-ны багийнхантай уулзлаа.

Үндэсний Статистикийн Хороо нь 2002 оноос хойш Дэлхийн Банктай өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, статистикийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн юм.

Уулзалтын гол зорилго нь Дэлхийн банк болон ҮСХ-ны өмнө нь хамтран хийсэн ажлуудаа дүгнээд цаашид хамтын ажиллагагаа үргэлжлүүлэн ажиллах талаар санал бодлоо солилцсон юм.

Хуваалцах