Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна

Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна
Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм.

Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах