Дэлхийн банкнаас манай улсад үзүүлэх дэмжлэгүүдийн талаар санал солилцов
УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Аксел ван Тротсенбург тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Аксел ван Тротсенбург тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтаар Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, Дэлхийн банкнаас цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Ноён Аксел ван Тротсенбург Монгол Улсад айлчилж байгаа гол зорилго нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх боломжит дэмжлэгүүдийн талаар санал солилцох ажээ.
УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлхээр төлөвлөөд байгаа Тогтвортой амжиргаа-3 төслийг хэрэгжүүлэх эрхийг нь нээж өгөөд байна. Бусад төслүүдийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдсан учраас хэлэлцэх боломж бүрдсэн гэлээ. Түүнчлэн энэ онд багтаж УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн олон хууль байгаа. Түүний нэг нь Өрийн удирдлагын тухай хууль юм. Энэ хууль батлагдснаар олон улсын санхүүгийн нэр томьёо нэгдсэн журмаар хэрэглэгдэх улмаар нэгдсэн ойлголтод хүргэх ажээ.


















