Дэлхийн банкны ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгнө
Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким ирэх сарын нэгнээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч 10жилийн хугацаатай томилогддог.
Мэдээллийн алба

Дэлхийн банкны ерөнхийлөгч ЖимЁнКим ирэх сарын нэгнээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Дэлхийн банкны ерөнхийлөгч 10жилийн хугацаатай томилогддог. Гэвч одоогийн ерөнхийлөгч ЖимЁнКим 6жил гаруй хугацаанд ажилласан, хугацаа нь дуусахад 3 жил дутуу байхад ажлаа өгөхөөр болсон нь олны анхаарлыг татаж байна. ЖимЁнким хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаасаа буух шийдвэрээ хувийн шалтгаантай гэж тайлбарлажээ. Гэхдээ түүний ойрын хүрээллийнхэн Кимийг хувийн салбарт ажиллах урилга авсан байж магадгүй гэж мэдээлсэн байна.
Кимийг хувийн салбарт ажиллах урилга авсан байж магадгүй гэж мэдээлсэн байна
Тэрээр хамгийн сүүлд мэдэгдэл хийхдээ: Дэлхийн банк орчин үед бий болсон ядуурал, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, цагаачлалын хямрал зэрэг асуудлуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон байна. Дэлхийн банк нь олон улсын эдийн засгийн гол зохицуулагч байгууллагуудын нэг учир удирдлагын тогтвортой байдал нь чухал.
Дэлхийн банкны ерөнхийлөгчийг АНУ-ын ерөнхийлөгч томилох үүрэгтэй байдаг юм. Дэлхийн банкны одоогийн ерөнхийлөгч имЁнКимийг АНУ-ын өмнөх ерөнхийлөгч БаракОбама 2012онд томилж байсан байна. Одоо нэгэнт удирдлага нь хугацаанаасаа өмнө ажлаа өгөх хувийн шийдвэрээ гаргасан учир Дэлхийн банкийг удирдах дараагийн хүн хэн бэ гэдэг асуудал яригдаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн банкны дараагийн ерөнхийлөгчид одоо тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, Болгар гаралтай КристалинаГеоргиеваг томилж магадгүй тухай яригдаж байна. Кристалина нь Вашингтонд ирэхийнхээ өмнө Европын холбооны сангийн асуудлыг хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай юм байна.


















