Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийнхантай цахим уулзалт хийв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийнхантай цахим уулзалт хийв
Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийнхантай цахим уулзалт хийв. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа.

Энэ уулзалт нь Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2021 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд ХНХЯ болон харьяа байгууллагуудад ажилласан томилолтын багийнхантай хийсэн дүнгэлт уулзалт байв.

Уулзалтын үеэр томилолтын багийнхан нь "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл" болон "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн хэрэгжилтийн явцын талаар цуглуулсан мэдээлэл болон гол ололт амжилт, тулгарч байгаа бэрхшээлийн талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.

Уулзалтад ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бөгөөд төслийн захирал С.Дамбий, томилолтын багийг ахалж байгаа Дэлхийн банкны Эдийн засагч Янг Хуан, Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Н.Монголмаа, Эдийн засагч Наталя Милан болон холбогдох бусад төлөөллүүд оролцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах