Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөхтэй уулзав

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөх Бэзил Кавалскиг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөхтэй уулзав
Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөхтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөх Бэзил Кавалскиг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ноён Бэзил Кавалски уулзалтын эхэнд Дэлхийн банк ямар орчинд ажиллаж байгаа, Дэлхийн банктай хэрхэн гэрээ хэлэлцээр хийх, цаашид ямар салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа зэрэгтэй танилцахаар ирсэн тухайгаа танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банк, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк гэх санхүүгийн гол банкуудтай тогтвортой байдлыг хангах, урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, ялангуяа бэлчээрийн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарт томоохон хөрөнгө оруулалт авах сонирхолтой гэдгээ дуулгасан юм. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд компаниудаа ажилтай, орлоготой байлгах хэрэгтэй. Тиймээс гадны орнуудаас авах зээлээ үргэлжлүүлэн төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй байхаар ажиллаж байна гэлээ.

Ноён Бэзил Кавалски төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлд анхаарлаа хандуулж буй явдлыг сайшаагаад, Дэлхийн банк ч хөдөө орон нутаг руу чиглэсэн "Тогтвортой хөгжил", "Хөдөөгийн хөгжил" зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж энэ салбарт тодорхой хувь нэмрээ оруулж чадсан гэдгийг онцлов. Тэд үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхайн салбарт баримтлах бодлого, зээл тусламж зэрэг олон асуудлаар харилцан санал солилцлоо.

Хуваалцах