Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн банкны зөвлөх баг сургалт зохион байгуулжээ

Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой тээвэр” техник туслалцааны төслийн хүрээнд зөвлөх баг 2016 оны 4 сарын 4-8-нд Улаанбаатар смарт карт ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Нийтийн тээврийн удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн ашиглагдаж байгаа функцууд, програм хангамжтай танилцсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банкны зөвлөх баг сургалт зохион байгуулжээ
Дэлхийн банкны зөвлөх баг сургалт зохион байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой тээвэр” техник туслалцааны төслийн хүрээнд зөвлөх баг 2016 оны 4 сарын 4-8-нд Улаанбаатар смарт карт ХХК-ийн хэрэгжүүлж байгаа Нийтийн тээврийн удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн ашиглагдаж байгаа функцууд, програм хангамжтай танилцсан.

Зөвлөх баг Нийтийн тээврийн удирдлагын системд дүн шинжилгээ хийж, гаргасан зөвлөмжүүдээ танилцуулах зорилгоор 2016 оны 6 сарын 13-17-ны өдрүүдэд тус газарт ажиллалаа. Томилолтын хүрээнд Ухаалаг тээврийн системийг автобусанд тулгуурласан нийтийн тээврийн системийн менежментэд хэрхэн ашигладаг олон улсын шилдэг туршлагуудын талаар сургалтыг зохион байгуулж, Нийслэлийн тээврийн газрын Тээврийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтэс, Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг сайжруулах” ТА-8202 МОН төслийн баг, Улаанбаатар смарт карт ХХК-ийн мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнүүдийг тус тус хамруулжээ.

Тус сургалтаар нийтийн тээврийн маршрут, график төлөвлөлт, үйлчилгээ зохион байгуулалтын талаар олон улсын шилдэг туршлага болон маршрут чиглэлийн хуваарийг сайжруулахад BMS өгөгдлийг ашиглан жишээ гарган үзүүлжээ.

Хуваалцах