Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн банкны зөвлөх багтай төлбөр тооцооны загварын талаар зөвлөлдлөө

Дэлхийн банкны Олон салбарыг хамарсан техник туслалцааны төслийн зөвлөх баг Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлага, мэргэжилтнүүдтэй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн банкны зөвлөх багтай төлбөр тооцооны загварын талаар зөвлөлдлөө
Дэлхийн банкны зөвлөх багтай төлбөр тооцооны загварын талаар зөвлөлдлөө. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Дэлхийн банкны Олон салбарыг хамарсан техник туслалцааны төслийн зөвлөх баг Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлага, мэргэжилтнүүдтэй “Төлбөр тооцооны загварууд ба CCP” сэдвээр уулзалт зохион байгууллаа.

Дундын бие даасан Central counterparty (CCP) байгууллага нь хөрөнгийн зах зээлд арилжаа явагдах үед хэлцэл хийгч хоёр талын эрсдэлийг зохицуулах буюу арилжаанд оролцогч талуудын эрх, үүрэг, худалдах, худалдан авах үнэт цаас болон төлбөрийн дүнг тэнцүүлэх, заавар өгөх үйл ажиллагаа эрхэлдэг. Хөрөнгийн зах зээлийг олон улсын жишгээр хөгжих, үр ашигтай ажиллах боломж бүрдүүлж өгдөг ач холбогдолтой энэ бүтэц арилжааны эрсдэлийг бууруулах, хадгаламж, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Тус уулзалтын үр дүнд үнэт цаасны төлбөр тооцооны системийн чиг хандлагын талаарх нэгдсэн зураглалтай болох, цаашид CCP байгуулах үе шат, шаардлага, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг дээрх дөрвөн байгууллагын оролцоотой байгуулж ажиллуулахаар боллоо гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

Хуваалцах