Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Т.Тулгыг онцолжээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 онд өндөр амжилт гаргах найдвартай, 25-аас доош насны бөхчүүдийг нэрлэжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 онд өндөр амжилт гаргах найдвартай, 25-аас доош насны бөхчүүдийг нэрлэжээ. Чансаанд гурван төрлийн бөхийн 25 тамирчин багтсан бөгөөд манай улсаас Т.Тулгыг онцолсон байна.
Шилдэг- 25
Юи Сүсаки (22 нас, Япон) – олимпын аварга, дэлхийн хошой аварга
Юкако Каваи (24 нас, Япон) – олимпын аварга, ДАШТ-ий медальт
Амир Заре (21 нас, Иран) – Токио олимпын медальт, дэлхийн аварга
Мохаммадхади Сарави (24 нас, Иран) - Токио олимпын медальт, дэлхийн аварга
Рави Кумар (24 нас, Энэтхэг) – Токио олимпын медальт, ДАШТ-ий медальт
Мэрим Жуманазарова (22, Кыргызстан) – Токио олимпын медальт, дэлхийн аварга
Акжол Махмудов (22 нас, Кыргызстан) – Токио олимпын медальт
Парвиз Насибов (23 нас, Украин) – Токио олимпын медальт
Мохаммад Эль Сайед (23 нас, Египет) – Токио олимпын медальт
Ирина Коляденко (23 нас, Украин) – Токио олимпын медальт
Кумба Ларрок (23 нас, Франц) – Европын аварга, ДАШТ-ий медальт
Абасгаджи Магомедов (23 нас, ОХУ) – дэлхий, Европын аварга
Акари Фүжинами (18 нас, Япон) – дэлхийн аварга
Амин Мирзазаде (24 нас, Иран) – Азийн аварга
Эрназар Акматалиев (23 нас, Кыргызстан) – ДАШТ-ий медальт
Лери Абуладзе (23 нас, Гүрж) – ДАШТ-ий медальт
Айпери Медет Кызы (23 нас, Кыргызстан) – дэлхийн аварга
Загир Шахиев (23 нас, ОХУ) – дэлхий, Европын аварга
Ирина Рингач (21 нас, Молдов) – дэлхий, Европын аварга
2 Аншу Малик (20 нас, Энэтхэг) – Азийн аварга
Арсен Арутюнян (22 нас, Армен) – ДАШТ-ий медальт, 2019 оны Европын аварга
Т.Тулга (24 нас, Монгол) - ДАШТ-ий медальт
Артур Саргсян (24 нас, ОХУ) – ДАШТ-ий медальт
Осман Нурмагомедов (24 нас, Азербайжан) – ДАШТ-ий медальт
Алина Акобия (23 нас, Украин) –Европын АШТ-ий медальт


















