Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн даамын аварга өнөөдөр тодорно

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, медальтнууд тодрох юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн даамын аварга өнөөдөр тодорно
Дэлхийн даамын аварга өнөөдөр тодорно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөж, медальтнууд тодрох юм.

38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 дэх өргийн дараах байдлаар дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева тэргүүлсэн хэвээр байна.

Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голландын иргэн Харри Оттен өчигдөр Улаанбаатар хотноо тэмцээний хаалтын ажиллагаанд оролцож, баг тамирчидтай уулзахаар ирээд байна.

Тэмцээний хаалтын ёслолын ажиллагаа өнөөдөр "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 16.00 цагт болно.

Хуваалцах