Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн эдийн засаг өсч, даатгалын хураамжийн хэмжээг дэмжинэ

Дэлхийн эдийн засаг 2017-2018 онд тогтвортой байж, өсч буй даатгалын хураамжийн хэмжээг дэмжинэ гэж давхар даатгалын Swiss Re компанийн илтгэлд дурьдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн эдийн засаг өсч, даатгалын хураамжийн хэмжээг дэмжинэ
Дэлхийн эдийн засаг өсч, даатгалын хураамжийн хэмжээг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эдийн засаг 2017-2018 онд тогтвортой байж, өсч буй даатгалын хураамжийн хэмжээг дэмжинэ гэж давхар даатгалын Swiss Re компанийн илтгэлд дурьдсан байна. /Жич: Илтгэлийг эндээс үзнэ үү.../

Даатгалын хураамжийн өсөлтийн хувь 2017 онд 0.2 нэгжээр буурч, харин 2018 онд 3.0 хувийн өсөлтийг үзүүлэхээр байна. Тухайлбал, амьдралын даатгалын хураамж 2017 онд 4.8, 2018 онд 4.2 хувиар өсөх ба үүнд Азийн хөгжиж буй орнуудын үзүүлэлтүүд голчлон нөлөөлөх аж.

Энэ онуудад дэлхийн даатгалын зах зээлийн хөгжил үндсэн 5 төлөвийн хүрээнд явагдана хэмээн төсөөлжээ. Тодруулбал, дэлхийн эдийн засаг ирэх хоёр жилд тогтвортой байх нь даатгалын салбарын өсөлтийг дэмжинэ, даатгалын салбарын тогтвортой өсөлт нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилна, арилжааны даатгалын үнийн бууралт ажиглагдах ба кибер эрсдэлийн хэрэгцээ аажмаар нэмэгдэнэ. Амьдралын даатгалын хураамжийн хэмжээ өснө. Хөгжиж буй эдийн засагтай орнуудын амтдралын даатгалын хураамжийн хэмжээ тогтвортой өсөх ба энэ нь эдгээр орнуудын хуримтлал, хөрөнгө оруулалтын эрэлтэд суурилна гэжээ.

Хөгжингүй орнуудын даатгалын салбарыг төсөөлвөөс, АНУ-ын эдийн засаг ирэх 2 жилд тус бүр 2.0 хувь, Евро бүс, Их Британи орйролцоогоор 1.0, 1.5 хувиар тус тус өсөх бол Япон 1.0 хувь, Хятадын эдийн засаг 6.54 хувиар өснө гэж таамагласан байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах