Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн эдийн засагт ойрын хоёр жилд учрах хохирол 5 их наяд ам.доллар байна

Шинэ төрлийн коронавирусний дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засагт ойрын хоёр жилд учрах хохирол таван их наяд ам.доллар байна гэж шинжээчид үзжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн эдийн засагт ойрын хоёр жилд учрах хохирол 5 их наяд ам.доллар байна
Дэлхийн эдийн засагт ойрын хоёр жилд учрах хохирол 5 их наяд ам.доллар байна. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусний дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засагт ойрын хоёр жилд учрах хохирол таван их наяд ам.доллар байна гэж шинжээчид үзжээ. Вирусээс болж улс орнууд хувийн бизнесээ зогсоох, хүмүүсийг гэртээ байхыг шаардаж байна. Үүний улмаас дэлхий дахин 1930-аад оноос хойших энх цагийн хамгийн гүн хямралд орох төлөвтэй байна. Хэдийгээр энэ уналт удаан үргэлжлэхгүй ч улс орнуудын эдийн засагт алдсанаа сэргээх хугацаа шаардлагатай” гэж "Блүүмберг"-т бичжээ.

Тухайлбал, “Сити групп” банкны ерөнхий эдийн засагч Кэтрин Ман дэлхийн эдийн засагт учрах хохирол таван их наяд гаруй ам.доллар болно гэж тооцоолж байна. Харин “Жэй-Пи Морган Чэйс” банкны шинжээчид 5.5 их наядын хохирол амсана гэж мэдэгджээ. Хөгжингүй орнуудад эдийн засгийн уналт нь 2008-2009 он, мөн 1974-1975 оны хямралтай адил байна гэж тэд үзсэн байна.

Харин АНУ-ын “Морган Стэнли” компанийн мэргэжилтнүүд хөгжингүй орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт 2021 оны гуравдугаар улирлаас л хямралын өмнөх түвшиндээ хүрнэ гэж мэдэгдэж байна.

Хуваалцах