Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн эдийн засгийн форум Давос хотноо эхэллээ

Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг 49 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн форум энэ жил “Аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгалын үеийн даяарчлал” уриан дор болж байна. Гэтэл шүүмжлэгчид уриагаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн эдийн засгийн форум Давос хотноо эхэллээ
Дэлхийн эдийн засгийн форум Давос хотноо эхэллээ. Зураг: МҮОНРТ

Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг 49 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн форум энэ жил “Аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгалын үеийн даяарчлал” уриан дор болж байна. Гэтэл шүүмжлэгчид уриагаа буруу сонгосон гэдгээ илэрхийлж, гол анхаарлаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах ёстой байсан гэдгийг тэмдэглэж байгаа юм. Тодруулбал, “Грийнпис” экологийн байгууллагын тэргүүн хатагтай Женнифер Морган уриаг буруу сонгосон, цаг уурын өөрчлөлтийн асуудалд илүү их анхаарал хандуулах ёстой байсан хэмээн үзэж байна. Тэрбээр, “Жил бүр Давосын форум тодорхой нэг сэдэвт анхаарал хандуулдаг, энэ жил гол сэдэв нь цаг уурын өөрчлөлт байх ёстой байсан юм, энэ удаа форумаар яригдах асуудал дэлхийн цаг уурын өөрчлөлттэй огт нийцэхгүй байна, цаг уурын өөрчлөлтийг ойлгохгүйгээр даяарчлал, аж үйлдвэрлэлийн хувьсгалын талаар ярих нь утгагүй” хэмээн мэдэгдсэн.

Тус форумаар Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллагын 3 мянга гаруй өндөр түвшний төлөөлөгчид 4 хоногийн турш худалдааны дайн, цахим халдлага, цаг уурын өөрчлөлт гэсэн олон улсын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх арга барилыг хэлэлцэнэ.

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп, Франц улсн ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд ТерезаМэй нар энэ удаагийн форумд оролцохгүй, харин Германы канцлер АнгелаМеркель оролцоно. Бразилын ерөнхийлөгч, барууны популист үзэлтэй Жаир Больсонару форумд илтгэл тавина. Энэ хүнийг шүүмжлэгчид арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хэмээн шүүмжилдэг юм.

Хуваалцах