Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна

Дэлхийн эмч нарын холбооноос анх 1991 оны гуравдугаар сарын 30-ны өдөр жил бүрийн энэ өдрийг “Олон улсын эмч нарын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна
Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эмч нарын холбооноос анх 1991 оны гуравдугаар сарын 30-ны өдөр жил бүрийн энэ өдрийг “Олон улсын эмч нарын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг.

Үүнээс хойш 20 гаруй жил энэ өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй энэ өдрийг эмч нарын баярын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн билээ. Дашрамд дурдахад, манай улсын эрүүл мэндийн байгууллагад нийтдээ 42 мянга орчим хүн ажиллаж байгаа бөгөөд 10000 хүн амд ногдох их эмчийн тоо 28.5 байдаг байна.

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Монгол Улсын нийт эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Хуваалцах