Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар ассамблей чуулж байна

Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар ассамблей чуулж байна
Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар ассамблей чуулж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар ассамблей үргэлжлэн чуулж байна. "КОВИД-19" цар тахлын улмаас Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 73 дугаар чуулган өнгөрсөн тавдугаар сард хураангуйлсан асуудлаар 2 өдөр хуралдсан бөгөөд энэ удаад 11 дүгээр сарын 9-14-ний өдрүүдэд үргэлжлэн цахим хэлбэрээр чуулж байна. Чуулганаар эрүүл мэндийн үндсэн асуудлууд болон захиргаа, санхүүгийн бусад асуудлууд нийлсэн нийт 58 асуудлыг гишүүн улс орнууд хэлэлцэн холбогдох тогтоолын төслүүдийг батална.

Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Төлөөлөгчид Дархлаажуулалтын үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөө, Эрүүл мэндийн онц ноцтой байдал, Халуун орны өвчлөл-зоонозын халдвар, эпилепси зэрэг асуудлаарх тогтоолын төслийн хэлэлцүүлэгт оролцоно.

Хуваалцах