Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей үргэлжилж байна

Ассамблейн А хорооны хурлаар өчигдөр дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд манай улсаас ЭМЯ-ны мэргэжилтэн Др. С.Төгсдэлгэр оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн эрүүл мэндийн ассамблей үргэлжилж байна
Дэлхийн эрүүл мэндийн ассамблей үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблей үргэлжилж байна. Ассамблейн А хорооны хурлаар өчигдөр дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд манай улсаас ЭМЯ-ны мэргэжилтэн Др. С.Төгсдэлгэр оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүллээ.

Мөн өдөр зайлшгүй шаардлагатай яаралтай мэс заслын асуудлаар нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг ДЭМБ-аас зохион байгуулсан бөгөөд 2015 оны Дэлхийн эрүүл мэндийн 68 дугаар ассамблейгаар энэ асуудлаар тогтоолын төсөл батлуулахаар зэхэж байгаа аж. ДЭМБ-ын зүгээс дүүргийн түвшинд зайлшгүй шаардлагатай яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулснаар Мянганы хөгжлийн эрүүл мэндийн дөрөв, тав, зургаадугаар зорилтуудын хэрэгжилтийг хангахад дөхөм болно гэж үзэж байгаа юм байна.

Дээрх арга хэмжээний дараа эх, нярай, бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар Нарийн бичгийн дарга нарын газраас бэлтгэсэн тайланг танилцуулсан байна. Үүгээр энэ өдрийн чуулганы үйл ажиллагаа өндөрлөжээ.

Хуваалцах