Дэлхийн гайхамшиг "Белаз 75710"
Бид энэ удаад уул уурхайн салбарын гол механизм болох өөрөө буулгагч машинуудын хамгийн том гэгддэг нэгнийг товч танилцуулах гэж байна. Хэт их даацын буюу гигант өөрөө буулгагч машиныг бүтээж эхэлсэн түүх 1973 оноос эхлэлтэй.
Мэдээллийн алба

Бид энэ удаад уул уурхайн салбарын гол механизм болох өөрөө буулгагч машинуудын хамгийн том гэгддэг нэгнийг товч танилцуулах гэж байна. Хэт их даацын буюу гигант өөрөө буулгагч машиныг бүтээж эхэлсэн түүх 1973 оноос эхлэлтэй. Тодруулбал, 300 тн-оос дээш даацтай анхны машин 40 гаруй жилийн өмнө бүтээгдсэн аж.
Харин энэ цагийн хамгийн том уул уурхайн өөрөө буулгагч машинаар Беларусь улсын үйлдвэрлэгчдийн бүтээсэн "Белаз 75710" яахын аргагүй нэрлэгдэнэ.
Хэдийгээр өнөө цагт 300-аас дээш тн-ын даацтай буюу 5-аас дээш чингэлэг ачааг нэг дор зөөвөрлөх хүчин чадалтай хэт их даацын 10 гаруй загварын өөрөө буулгагч машинууд байдаг ч "Белаз 75710" тэргүүлэгч байр сууриа хадгалсаар л байна.
Үйлдвэрлэж эхэлсэн он: 2013
Үйлдвэрлэгч: Беларусийн автомашины үйлдвэр
Өндөр: 8.16 м
Өргөн: 9.87 м
Урт: 20.6 м
Тэнхлэгийн тоо: 2
Тэнхлэг хоорондын зай: 8 м
Өөрийн жин: 360 тн
Нийт жин: 596.9 тн
Даац: 450 тн
Дээд хурд: 64км/цаг
Дугуйны хэмжээ: 59/80 R63
Түлшны савны багтаамж: 4,732 литр
Хөдөлгүүр: тус бүр нь 2300 морины хүчтэй хос Siemens MMT 500 хөдөлгүүртэй.































