Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн газрын тосны үнийн өсөлтийн эсрэг АНУ арга хэмжээг авч эхэллээ

АНУ газрын тосны үнийг бууруулахын тулд Онцгой нөөцийн сангаасаа энэ сард 5 сая гаруй баррель тосыг Европын болон Азийн зарим улсад экспортлоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн газрын тосны үнийн өсөлтийн эсрэг АНУ арга хэмжээг авч эхэллээ
Дэлхийн газрын тосны үнийн өсөлтийн эсрэг АНУ арга хэмжээг авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ газрын тосны үнийг бууруулахын тулд Онцгой нөөцийн сангаасаа энэ сард 5 сая гаруй баррель тосыг Европын болон Азийн зарим улсад экспортлоод байна. 10 дугаар сар хүртэл энэ сангаас 10 сая баррель тос гаргах бөгөөд АНУ-ын Онцгой нөөцийн сан өнгөрсөн сард 1986 оноос хойших хамгийн бага түвшиндээ хүрсэн байна.

АНУ-д түүхий тосны үнэ баррель нь 100 ам.доллар давж, шатахуун, дизель түлшний үнэ галлон нь 5 ам.доллар давжээ. АНУ-ын албаны хүмүүс хэрэв нөөцийн санг хэрэгжүүлээгүй бол газрын тосны үнэ илүү өндөр байх магадлалтай байсан гэж тайлбарлажээ.

Ж.Байден бямба гарагт шатахуун нийлүүлэгчдийг үнээ бууруулахыг уриалсан байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.

Хуваалцах