Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар Богдхан уул

Богдхан уул нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1778 онд дархлагдаж, Монголын төдийгүй дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар болсон түүхтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар Богдхан уул
Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар Богдхан уул. Зураг: МҮОНРТ

Богдхан уул нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1778 онд дархлагдаж, Монголын төдийгүй дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар болсон түүхтэй.

Богдхан уулын дархан цаазат газар нь хойд талаараа нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх дүүрэг, урд талаараа Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумтай хил залгаж нийт 41.6 мянган га талбайг хамардаг. Богдхан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.

Богдхан уул нь Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Энэ хайрханд эмчилгээний хэд хэдэн рашаан байдаг бөгөөд 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах