Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн анхны трамвай 1881 онд үйлчилгээнд явж эхэлжээ

XIX зууны сүүлчээр Германы нийслэл Берлин хотын нийт хүн ам 1 саяд хүрсэн байдаг. Тиймээс хотын төвийн гудамжны хөл хөдөлгөөн ихтэй, явахад хүндрэлтэй болсон тул цахилгааны компанийн инженер Вернер фон Сименс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн анхны трамвай 1881 онд үйлчилгээнд явж эхэлжээ
Дэлхийн хамгийн анхны трамвай 1881 онд үйлчилгээнд явж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

XIX зууны сүүлчээр Германы нийслэл Берлин хотын нийт хүн ам 1 саяд хүрсэн байдаг. Тиймээс хотын төвийн гудамжны хөл хөдөлгөөн ихтэй, явахад хүндрэлтэй болсон тул цахилгааны компанийн инженер Вернер фон Сименс цахилгаан зам барих санал анх гаргажээ. Тухайн үед, уурын галт тэрэг, морин тээврийн хэрэгсэл нийтийн үйлчилгээнд байдаг байв.

Тэрээр, 1879 оны хавар Берлин хотын үзэсгэлэнд цахилгаан төмөр замыг цахилгаан зүтгүүртэй вагон хийж танилцуулсан байна. Сименсийн бүтээл нь гурван вагон чирсэн цахилгаанаар ажилладаг, 18 хүнийг тээвэрлэх чадалтай зүтгүүр байсан нь үзэсгэлэнг сонирхсон олны анхаарлыг эрхгүй татаж байв.

Түүний зохион бүтээсэн цахилгаан трамвай байдлыг өөрчилж болохоор байсан учраас, Сименс өөрийн хөрөнгөөр трамвайн загварыг хийлгэж, 1881 оны энэ өдөр, Берлин хотын захын Лихтерфельд ба Кадетын корпусын хооронд тавьсан замаараа цахилгаан трамвайг явуулсан нь хотын тээврийн хэрэгслийн эхлэл болсон байна.

Хуваалцах