Дэлхийн хамгийн баян хүнээр Билл Гейтс дахин шалгарлаа
Эдийн засгийн "Bloomberg"сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн баян иргэдийн жагсаалтыг энэ жил Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 72 тэрбум 900 сая доллараараа тэргүүллээ.
Мэдээллийн алба

Эдийн засгийн "Bloomberg"сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн баян иргэдийн 2013 оны жагсаалтыг "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 72 тэрбум 900 сая доллараараа тэргүүллээ.

Харин Солонгос улсын иргэн "Самсунг" компанийн ерөнхий захирал И Гон Хи 11 тэрбум, 700 сая долларын хөрөнгөтэйгээр 97 дугаарт жагссан ба энэ үзүүлэлтээрээ Солонгосын хамгийн баян хүнээр бүртгэгдлээ.
Солонгос улсын хамгийн баян хүний II дугаарт "Hyundai Car" компанийн ерөнхий захирал Жонг Мунг Гү 7 тэрбум долларын хөрөнгөтэйгээр орсон ч дэлхийн хамгийн баян 100 хүний жагсаалтад багтаж чадсангүй.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн 37 нь АНУ, 11 нь ОХУ, 6 нь Герман , 5 нь Франц, Энэтхэг, 4 нь Хонг Конг улсын иргэд байна.


















