Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн эртний амьтныг дүрсэлсэн сүг зураг

Археологичид энэхүү зургийг 45 мянга 500 жилийн тэртээ зурсан гэж үзэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн эртний амьтныг дүрсэлсэн сүг зураг
Дэлхийн хамгийн эртний амьтныг дүрсэлсэн сүг зураг. Зураг: МҮОНРТ

Индонез улсын Сулавеси арал дахь алслагдсан бүс нутгийн нэгэн агуйн ханан дээр зэрлэг гахайнуудыг дүрсэлсэн зургийг олж илрүүлсэн байна. Археологичид энэхүү зургийг 45 мянга 500 жилийн тэртээ зурсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү агуйн зураг нь амьтныг дүрслэн харуулсан хамгийн эртний хадны сүг зураг гэж тооцоолж байна.

Тус зурагт 136 см-ын урттай, 54-см-ын өргөнтэйгөөр дүрслэгдсэн нас биед хүрсэн зэрлэг бодон өөр хоёр гахайн хоорондох тэмцэл эсвэл нийгмийн харилцааг ашиглаж байгааг харуулжээ. Улаан зосон будгаар зурагдсан эртний хүмүүсийн бүтээлд хүний алганы хээн дүрслэл мөн багтсан байна.

Хуваалцах